Saturday, January 8, 2011

Киноны тухай: The Sum of us (Australia 1994)

Киноны тухай: The Sum of us (Australia 1994)
2009-05-13 00:52:11

Тун дажгүй. Усан онгоцны жолооч, бэлэвсэн хетеросекс аав түүний хайртай хүү 24 настай гэй, сантехникч залуу хоёул өөрсдийн Miss Right , Mr RIght -аа хайцгаана. 30 настай Russel Crow 24 настай залууд тоглож байхын. Сайхан залуу. Ижил хүйстэндээ дурлах нь удам дамжсан гэлтэй. Учир нь эмээ нь нөхөр нь нас барснаас хойш 40 жил нэгэн эмэгтэйг хайрлах болно. Хоёр лесби эмээг хүүхдүүд нь салгаж байгаа нь их өрөвдөлтэй. Энэ киноны хамгийн гоё зүйл бол аав хүү хоёрийн харилцаа. Бие биенээ маш ойлгож бууж өгөх газраа бууж өгч, дэмжих газраа дэмжин хоёр эр хүн бие биенийхээ нэг хэсэг нь болж амьдардаг. Монголд ер нь аав нь хүүдээ хайртай гээд яагаад үнсэж болдоггүйн бол. Аав нь гэй хүүгээ тэр байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөөр зогсохгүй хүүдээ гэй порно сэтгүүл авч өгдөг л эцэг. Яаж хийхээ мэдэхгүй байх вий гэхдээ авч өгдөг гэнээ.

Хүү нь нэг удаа гэртээ нэг залуу авчрах бөгөө аав нь дандаа эгзэгтэй үеийг нь тасалдуулаад хамт пиво барьж сууж баахан юм ярина. Тэр залууд тэр нээлттэй байдал хэтэрхий domestic санагдах тул Russel Crow-оос зугатаад өгнө. Сүүлд тэр залуугийн эцэг эх хоёр нь хүүгээ гэй гэдгийг үзэн ядах бөгөөд гэй парадад орж байгааг нь зурагтаар хараад гэрээсээ хөөчдөг. Харин тэр залуу их гоё ажил хийнээ хэхэ. Цэцэрлэгч.

Аав нь нэг бүсгүйтэй нэлээд дотно болох хэдий ч хүүхэд нь гэй гэдгийг хэлээгүйгээс уурлаад яваад өгнө. Явсных нь дараа цус харваад хөдөлж ярьж чадахгүй, бүрэн асаргааны хүн болно. Хүү нь мэдээж аавыгаа асрах бөгөөд хоорондоо бас дохионы хэл зохиочноо.

Зохиол нь жүжиг хэлбэрээр Sydney, Broadway-д тавигдаж нэлээд алдартай болсон байна. Аав хүү хоёрын харилцан яриа, тохиолдсон явдал нь ихэнхдээ зохиолчийн өөрийнх нь амьдрал дээр болж байсан юм байна.

No comments:

Post a Comment