Saturday, January 8, 2011

Kukushka (Russia 2002)

Kukushka (Russia 2002)
2009-05-14 21:34:45

Нэг блог дээрээс энэ киноны тухай сайн үг сонсоод олж үзэв. 1944 онд Финлянд дэлхийн 2-р дайнаа дуусгахаас өмнөхөн үе. Эстоны нэг уулын мухарт амьдардаг Лапп эмэгтэй шархдсан Орос цэргийн ахмадыг олж гэртээ авчирна. Лапп хүмүүс их энгийн борог амьдралтай. Хамаг хэрэгцээгээ өөрсдөө хангана. Загас барина, буга тэжээнэ. Улс төр, талцах энэ тэрийг ойлгох ч үгүй, ойлгосон ч тоох ч үгүй. Хөвсгөл далайн эрэг дээр нэг тиймэрхүү байдаг байх гэмээр гоё байгальтай газар хамаг үйл явдал өрнөнө.

Хүүхэн Оросыг арчлаад байж байтал тэр хоёр дээр нэмээд хаданд гинжлүүлснээсээ мултран гарсан Финлянд мэргэн бууч хүрээд ирнэ. Тэр гурав хэрхэн амьдарч байгаа нь хөгжилтэй. Хүүхний нөхөр дайнд яваад 4 жил болсон бөгөөд 4 жил эр хүн хараагүй байтал гэнэт хоёроороо хүрээд ирэх гэж гээд баяртай. Гурвуулаа гурван өөр хэлээр ярих тул бие биенээ ойлгохгүй тэс хөндлөн хөндлөн юм яриад л байна. Их инээдтэй. Хоёр цэрэг аль аль нь удаан байлдсан тул дайнаас залхсан, энгийн сайхан амьдрах хүсэлтэй. Гэхдээ Орос нь Финляндийгаа нацист гээд жаахан дургүйдуу. Финлянд нь болохоор би нацист биш би ардчилсан хүн, би энх тайванд дуртай Лев Толстой, Дайн ба Энх, энхтайван гээд тайлбарлахаар орос нь өөдөөс нь ойлгохгүй. Тэхээр нь Фёдр Достоевский Idiot гэнэ. Тэгээд бүүр ойлгохгүй болохоор нь Ernest Hemingway Farewell to Arms (Зэр зэвсэг минь баяртай) гэнэ.

Оросоос нэрийг нь асуухаар нь орос зөрүүдлээд -Пошёл ты гэснээр Орос Пошёл ты гэдэг нэртэй болно. Ер нь нөхцөл байдал дайсагналцсан байхаар боловч хүн хүн рүүгээ гэсэн сэтгэл энэ гурвын харилцаанд илүү давамгайлна. Тэр нь их гоё. Орос нь дуртай мөөгөө чанаад идсэн чинь хүүхэн хордчихлоо гээд туулга өгчихнө. Хүүхэн ер нь их сонин, ажилсаг, ичимхий биш, хүнлэг, зоригтой, хоёулантай нь тэгш харьцана, залуу өднө, тавихлаараа орилно. Орос их инээдтэй, бүр нэг орос зантай. Нээх serious, зөрүүд, шүүмжлэмтгий гэхдээ бас сэтгэлийнхээ юмыг хөөрхөн хөөрхөн яриад, хүүхэнтэй их хүндэтгэлтэй гоё харьцана. За нэг ийм сэтгэл дулаацуулсан кино үзэв. Заавал үзээрэй. Тэр Америк кинонуудаас чинь шааал ондоо.

Нээрэн их л олон шагнал авсан кино байна. Renee Zelwegger чинь Lapp хүн юм байнашд. Bridget Jones мундаг тоглосон чинь ер нь өөрийнх нь үндэсний байгалаасаа хээгүй зантай тохирсон дүрдээ тоглоцийм байна хэхэ. Гоё тайлбар олоод ихэд баярлав. Хихих

No comments:

Post a Comment