Saturday, January 8, 2011

Dear John (USA 2010)

Dear John (USA 2010)
2010-06-21 12:20:18

Хүн болгонд л нэг иймэрхүү богино хугацаанд гэнэт гарч ирээд харамсалтайгаар хагацсан, дараа нь насан туршид нь сэтгэлийн мухарт дурсагддаг, ганцхан өөр дотроо хадгалж явдаг дурлалын түүх байдаг байх.

Amanda Seyfried (Mama Mia, Jennifer's Body дээр тоглодгийг нь сайн мэдэх юм) бүлтгэр нүдтэй залуухан эмэгтэй, Channing Tatum гэж залуу царайлаг эрэгтэй жүжигчид тоглосон хайр дурлал, драм төрлийн их л сэтгэл хөдөлгөсөн кино байна. Зуны хоёрхон 7 хоногийн дотор хэрхэн оюутан охин, чөлөөгөө эдэлж буй цэрэг хоёрын хайр дурлал цэцэглэж байгааг харахад өөрөө яг л хосын нэг нь болсон юм шиг сэтгэл хөдлөөд сэтгэл санаанд урт удаан хугацаанд огт мэдрэгдээгүй мэдрэмж эргэн төрөх шиг болов.

Гэхдээ хайр дурлал болгон бүтэлтэй дуусах биш. Хайртай хоёрыг эдгэшгүй өвчнөөр юм уу, дайнд үхүүлж дуусгалгүй амьдралын эрхээр үүссэн балай нөхцөл байдлаас болж салгаж байгаа нь их амьдралтай зүгээр төгсгөл болсон санагдсан. Залууг бүсгүйн гуйснаар хариу See you soon гэж хэлэхгүй гарахаар нь өмнөөс нь урам хугарч, ийм хурдан хагацаж чадах хямдхан хайр байсан юм байх, энэ хэсэгт кино нэг Шол гээд явчлаа даа гээл бодож байтал харин залууг машиндаа суугаад харьж явахдаа аймаар сэтгэлээсээ уйлахад нь дагаад баахан уярлаа.

За нэг нялуундуу, зарим юм нь худал юм шиг кино байсан ч тэр хэсгүүдийг нь шүүмлэхгүйгээр зөвхөн гоё хэсгүүд дээр нь төвлөрөөрэй.

No comments:

Post a Comment