Saturday, January 8, 2011

Амралтын өдрүүдээр үзсэн кинонууд 2010-04-26

Амралтын өдрүүдээр үзсэн кинонууд
2010-04-26 09:55:21

Куккарача (Гүрж)

Ёстой давгүй кино байна. 1941 оны хувьсгалын өмнөх Тбилис хотын нэгэн хэсгийн цагдаа, орчин үеийнхээр бол супермэн цагдаа ч гэж болхын, зөвхөн нэг хэв журам сахиулаад зогсохгүй орчиндоо сайн сайхнаар нөлөөлөөд явж байдаг залуу эрийн тухай товчхон түүх. Сайн зэвсэг эзэмшсэн баатар эр, тэгсэн хэрнээ хүмүүстэй маш зөв харилцаад хурц байдлыг дор нь зөөлрүүлчдэг ухаантай, хүнийг шийтгээд л зохих шийтгэлийг нь эдлүүлэх гэж яаарах биш харин зарчмын хувьд яагаад буруу вэ гэдгийг нь ойлгуулах гэж зүтгэдэг, бас чаддаг нэгэн. Тиймээс байнга хэрэг хийж дэггүйтэж байдаг хүүхдийн хүртэл дотно хүн нь болж чаддаг. Муухай ааштай авгай хүүхэнтэй ч зөв харилцаад зөөлрүүлчихнэ.

Нэг ийм хүнтэй амьдрал дээрээ тааралдаж хэсэг зуур ч гэсэн юм ярьж үзэх юм сан гэсэн бодол толгойд шувт эргэлджийлаа.

Аан дээр нэг бас хаанах ч юм бэ үндэсний телевизээр нэгэн Лалын орны кино үзсийн. Нэг ядруухан айл бага сургуулийн хүү охин хоёртой. Дүүгийнхээ гутлыг засуулах гэж явжаагаад гээчээд ээж аавдаа хэлэхээс айгаад ахынхаа гутлыг ээлжилж өмсөөд хичээлдээ явдаг. Тэгээд л ах нь хичээлээс хоцорчих гээл гэрийн углаашаа гутлаар солилцдог буландаа хүлээгээл. Дүү нь хичээлээ тарангуутаа том кэтээ чирээд л хамаг хурдаараа гүйгээд гүйгээд ах нь хоцорчихно. Ах нь гүйлтийн уралдаанд ороод 2-р байрны шагнал болох гутлыг авах гэж оролцчоод 1т орцондоо харамсаад байдаг ч билүү. Ёстой хөөрхөн кино.

Ju Dou (China, 1990)

Сэрэлт блог дээрээс хараад үзсэн чинь яалт ч үгүй үзсэн кино байна. Гэхдээ үйл явдал нь нэг бүрчлэн санагдахгүй байсан учраас нүд салгалгүй амтархан үзлээ. Тун дажгүй юмаа. Баян хөгшин эр залуу эхнэр авна. Хөгшин өргөж авсан нэг 40 орчим насны болсон зарцтайгаа амьдарна. Өргөж авсан зарц гэж хаа байхав гэхдээ кинон дээр л тэгэж таарчаад байгаан. Баян эр залуу үзэсгэлэнтэй эхнэрээ байнга зодож тамлан зовоох тул нэг талаасаа өрөвдөх, бас нөгөө талаасаа сайхан хүүхэн тул шохоорхох нэгдсээр тэр гэрийн хоёр зовсон амьтан бие биедээ сэтгэлтэй, бүр хүүхэдтэй болно. Харамсалтай нь хатуу дэг жаяг, хулчгар дорой байдалдаа уягдан юу ч хийж чадахгүй тул хүүхэд нь баян хөгшнийг ааваа гэж бодож өсч хүмүүжнэ. Ёстой муухай монстр хүүхэд. Баян хөгшин эр бүсэлхийнээс доош мэдээгүй болсон ч эр эм хоёр түүнийг харж хандсаар байх бөгөөд эцсийн эцэст цор ганц хүүдээ эцэг нь алуулж, эх нь гэрээ шатааж кино дуусна. Хятад ухаан, соёл оо гэж их өвөрмөгц юм. Хүн гэдэг амьтан өөрийнхөө л нэг баригдсан хүрээндээ л сэтгэх юм. Аргагүй юм. 40 нас хүртлээ өглөөнөөс оройн хүртэл даавуу будахаас өөр зүйл хийхгүй, хүн амьтантай ч харилцахгүй байгаа юм чинь. Хажууд нь хүүхэн нь- Ju Dou хамаагүй шийдэмгий, зоригтой. Гэхдээ ямар л хүнийг дагана тийм л хувь заяатай байгаам. Golden Palm-д нэр хүртэл дэвшиж явсан айхтар дээгүүр зиндааны кино байна шүү.

Ugly betty (TV serial)

Бэтти улам гоё бүсгүй болсоор л албан тушаал нь улам өссөөр л. Нэг л шинэ уур амьсгал руу ороод явчлаа. Даниэл нугасны муухай дэгдээхэйд дурлачуу??? Удахгүй дуусах нь дээ.

Brothers and Sistes (TV serial)

Сериалуудаа үзэхгүй байж байж байгаад нэг дор хуримтлуулж байгаад үзсэн чинь ёстой нэг ясны хөлс гарах шиг боллоо. хаха. Ojai Foods-ийг өндөрөөр авах гээд байгаагын нууцын эрэлд Нора, Холли бид 3 гарна, Жастин, Ребекка 2-ын ямар ч дуулиангүйгээр гэрлэлтэд гэрч боллоо. Кэвиний олон жил дарагдсан үнэнийг мэдээд цочирдоход өмнөөс нь сэтгэл өвдлөө. Сааратай хамт дурлалд мансуурч ч үзлээ. Ёооёо тэр нэг ой модон дундах байшин гарсан чинь хөдөө, агаар, ойн зах дах зуслангийн байшин, байгал, нар, уул, ус ямар их аймаар их үгүйлэгдэв ээ.

Помогите Нам (Монгол, 2010)

Хээ нээрээ Помогите Нам-ыг үзэж байгаад нам унтааск. Тэнгисийн тэр заалын их хүнтэйг ч хэлэх үү, агааржуулалтын мууг ч хэлэх үү, киноны уртыг ч хэлэх үү . Өмнө нь жаахан боулинг тоглоснийг ч хэлэх үү, киногоо үзэх гээд тухлаад суусан чинь талд нь ч хүргэлгүй нам унтчихлаа. Балай юм.

1994 оны орос руу наймаанд явж буй хэдэн нөхдийн хөгтэй явдал юм. Тарваганы арьсаа нуугаад, бие биенээ чадаад гэх мэт. Монгол хүний араншинг маш сайн харуулжээ. Нээрэн үзсэн хэсэг л лав их таалагдлаа. Матар хочит Данди дээр нэг метрон дотор олон хүн чихэлдсэн байхад хайртай хүүхэнтэйгээ хүмүүсээр үгээ дамжуулж ярьдаг даа. Тэр санааг их гоё ашигласан байна лээ. Аан бас их таалагдсан зүйл гэвэл өвөрмонгол залуугийн байдал үнэхээр инээдтэй. Яг л нэг тийм хүмүүс байдаг байх гэсэн бодол орж ирж байлаа. За тэгээд өөлвөл жаахан сунжруу замбараагүйдүү л гэж өөлөх юм даа. Кино гэхээс илүүтэй нэг дажгүй хошин шог юм шиг. Аав ээж хоёрт лав таалагдана. Амархан инээгээд байдгийн. Тэр 2ыг уруу татаж үзэнгээ өөрөө дутуу хэсгээ нөхчихнөө.

No comments:

Post a Comment