Saturday, January 8, 2011

Ordinary people (USA 1980)

Ordinary people (USA 1980)
2010-02-17 10:14:15

Царайлаг жүжигчин Robert Redford-iin найруулагчийн хувьд дэбют болсон драма төрлийн кино. Иймэрхүү төрлийн олон киноны эцэг болсон байх. Америкийн нэг гайгүй дээгүүр зиндааны гэр бүл 2 хүүгийнхээ нэгийг алдсанаас хойш гэр бүлийн гишүүн бүр тус бүртээ хэрхэн тэр уй гашуугаа даван туулах гэж зовж байгаа тухай. Conrad хүү нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтээд эргэн ахлах сургуульдаа явна. Эргээд хэвийн амьдралдаа орж байгаа ч бүх зүйлд хандах хандлага нь өөр болно. Харин ээжийн хувьд яг л юу ч болоогүй юм шиг царайлж, нийгмийн идэвхитэй, хүн амьтантай ярьж хөхөрсөн хүн. Жаахан мөс шиг хатуу хүн гэх үү дээ. Хүүд ээжийнх нь өөртэй нь байдаг л зангаараа хөндий хүйтэн ярилцсаныхаа дараа утсаар ярихдээ аймаар тас тас хөхрөн ярьж байгаа нь үнэхээр зэвүүн санагдана. Яг ах нь ээждээ хөгжилтэй явдлаа ярихад ээж нь үнэн сэтгэлээсээ баясаж инээдэг байсантай адил санагдана. Харин Conrad өөрийгөө ээждээ хэзээ ч ингэж баясал төрүүлж чадахгүй гэдгээ мэдрэх нь өөрийгөө огт хэрэггүй хүн гэж бодох үзлийг нь улам батлах мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Ээж нь нас барсан хүүдээ илүү сайн, Conrad-аас илүүтэй түүгээр бахархдаг байсан. Тиймээс ч Conrad-ийн хямраад байгаад ээж нь дургүй нь хүрдэг, проблэмийг нь ярилцаж цаашаа амьдрах хэрэгтэй гэж хэлэх үүргээ биелүүлэхээс татгалздаг. Харин аав голд нь учрийг олж чадахгүй зовно. Эхлээд харьцаанд голлох эхнэрийг дагалдан гэр бүлдэээ тулгараад байгаа асуудлыг олж харахгүй бөгөөд харин яваандаа хүүтэйгээ илүү ойр байснаар арай өөр бодолтой болно.

Хэн нэгэн асуудалтай байхад ойр дотны хүмүүс нь өөртөө итгэлтэй бардам зан, бусдад доожоогүй, ядарсан харагдахаас айх зэргээ бодоод хүлээн авахгүй байх тохиолдлийг аягүй сайн гаргасан кино. Нэг хэсэг нь зовлонгоо хүлээж аваад зовж явахад, нөгөө хэсэг нь зовлонгоосоо зайлсхийж үгүйсгэнэ. Хүн болгоны зовлон бэрхшээлийг туулах арга зам өөр өөр гэдгийг тун сайн контрасттайгаар харуулж.

За тэгээд нөхөр эхнэрээсээ татгалзана. Хүү аавтайгаа илүү ойлголцож амар тайван амьдрах, өөрийгөө ээждээ батлах зовлонгоосоо сална.

No comments:

Post a Comment