Saturday, January 8, 2011

Hangover (2009 USA)

Hangover (2009 USA)
2009-10-07 17:17:10

Өө ёстой гэртээ өвчтэй хэвтэж байхдаа үзсэн чинь зөндөө инээгээд тун сайнаар нөлөөлсөн шүү.

Cүүлийн үед үзсэн хамгийн гоё инээдмийн кино. хэдэн сахилгагүй залуус найзынхаа гоонь эрийн баярыг Лас Вегаст тэмдэглэж яваад тун ч их хөглөнө дөө. Нэг залуу нь хэт дэндүү хөгийн гар exctasy өглөө гэсэн чинь андуураад өөр нэг хүчтэй мансууруулагч өгөөд аймаар тасраад маргааш нь юу болсноо огт санахгүй босч ирцгээнэ. Гэтэл хурим хийх гэж байгаа гол нөхөр нь алга болцон тэрнийгээ хайгаад алхам алхамаар өчигдөр нь юу хийснээ янз бүрийн өөрсдөд нь үлдсэн ул мөрөөс эрж хайж эхэлнэ. За тэгээд зөндөө юм болж болж найзыгаа дээвэр дээрээс олно. Халуун наранд дээвэр дээр шарагдаад улаан хүрэн болсон, өлсч цангасан найзаа олно. За үнэхээр үрчлээс тэнийхээр кино шүү. Тэр нэг бүдүүн шиг нь найзтай болвол гоё юм уу. Нээрэн Mike Tyson цохиж явна лээ. Камерийн бичлэг нь үнэн татаж унамаар. Үхгээд хэвтэж байснаа тас тас инээсэн чинь гэрийнхэн худлаа баашлаад байсын байна шдээ гэж хэлмэгдэх шахсан энэ киноноос. Би инээдмийн кинонод үнэхээр дуртай. Яг ийм байгаад байвал.

No comments:

Post a Comment