Saturday, January 8, 2011

An education (2009)

An education (2009)
2010-01-24 04:06:49

Их дажгүй хөөрхөн кино. 4+Ялангуяа залуу охидууд үзвэл зүгээрээ.

Англи. 16 настай байгалаасаа ухаалаг, царайлаг, сургуульдаа нэр хүндтэй Жэннигийн болон түүний эцэг эхийн чин хүсэл бол охиныг Оксфордод сургах. Давидтэй нэгэн борооноор тааралдахаас өмнө Жэнид Оксфордод орох, боловсрол эзэмших гэдгийг нэгэн автоматаар өөрт өгөгдсөн зорилго чиглэл мэтээр ойлгож, тэрнийхээ дагуух төлөвлөгөөгөөр уйтгартайгаар амьдарч байлаа. Давид түүнд үзээгүй зугаа цэнгэл, насанд хүрсэн хүний аз жаргалыг эдлүүлэх бөгөөд Жэнигийн өмнөх уйтай амьдралыг нь өөрчилж улмаар амьдралынх нь утга учир болж байсан боловсрол эзэмших зорилгоос нь татгалзуулж амжина.

Киноны таалагдсан зүйл нь бодит амьдралд их ойр болсон. Давидийг юу юугүй муу хүн болгон харуулаагүй. Охиныг хэт супер, алхам бүрийг нь мундаг, ухаалаг гэж бас харуулаагүй. Бас хатуу чанга Жэнигийн эцэг тэр чигтээ хатуу чанга, тогтмол үзэлтэй болж гараагүй.

Жэнид өмнө нь эргэлзээд байсан амьдралын замаа зөв гэдгийг ойлгох, цаашдын, бүр цаашилбал насан туршийнхаа амьдралыг баяр баясгалантай болгоход залуудаа ганц жил завсардах нь харин ч түүнийг илүү дээр хүн, илүү эмэгтэй болгосон. Сайхан олон жилийн төлөө 1 жил хууртагдаад өнгөрөх бол totally worth it. Хохирол бус харин ч амьдралын боловсролыг эрт, бага зардлаар олсон азтай тохиол гэж болно. Харин 30 хүрсэн хойноо өнгөрсөн 5 жил тэнэг үлгэрт итгэж, эр хүнд хууртагдаж явснаа мэдвэл үнэт сургамж биш харин ёстой тэнэг дураар явсны төлбөр бөлгөө.

No comments:

Post a Comment