Saturday, January 8, 2011

Канад кино: Drive, She Said (1997)

Канад кино: Drive, She Said (1997)
2009-04-14 01:42:50

Банкинд ажилладаг залуу бүсгүй үйлчлүүлэгч залуугаас таньд юу хэрэгтэй вэ? гэхэд залуу - I am looking for the meaning of life гэж асууна. Яг өдөр тутмын хэвэндээ баригдчихаад юу хүсээд байгаагаа ойлгохгүй байсан бүсгүйд яг цагаа олсон асуулт. Бүсгүй хариуд нь яаагаад ч юм 28 гээд аягүй түгдрэхгүй хариулсанд залуу гайхширна. Нээрэн зүгээр л олон бодолгүй хариулчуул амар.

Танилцсан залуу нь банкийг нь дээрэмдэж бүсгүйг барьцаална. Гэхдээ энэ 2 ийн байдал нь бусад барьцаалагч, барьцааны хүний харилцаанаас арай ондоо. Эцсийн эцэст амьдралын утга учрыг тайлаад өгөхгүй ч хүүхэнд өөрийгөө нээх, ойлгох замыг нээж өгдөг. Хүүхэн хамгийн сүүлд хайргүй найз залуугаасаа салаад амьдралаа шинээр эхлэхээр ялалд гарна. Улаан машинтай бүсгүй салаа замын уулзвар дээр ирэхэд нэг зам нь 28 гэсэн дугаартай байдаг.

Нээх нэрд гараагүй кино гэхдээ иймэрхүү юмнууд нь таалагдсан.

No comments:

Post a Comment