Saturday, January 8, 2011

The Last King of Scotland (2006, UK)

The Last King of Scotland (2006, UK)
2009-09-21 19:55:03

70 аад онд Уганда улсын ерөнхийлөгч асан түүхэн хүний амьдралаас сэдэвлэсэн кино юм байна. Элдэв хачиргүй байхад л зүгээр бодит байдлаараа аймшгийн кино юм байна. Николас (хүмүүс ч Atonement-ийн гол эр. дүр гэдгээр нь сайн санах байх) - саваагүй Шотланд, шинэхэн эмч залуу эрх дураараа амьдрах гэж дэлхийн бөмбөрцөг эргүүлж байгаад нэг цэг олж очих газараа олсон нь Уганда байна. Аз уу эз үү санамсаргүй тохиолдлоор шинэ ерөнхийлөгчийн гарыг эмчилж ойр дотно болно. Ерөнхийлөгчийн итгэл найдварыг олсон эр хөдөөний тосгоны эмнэлгээс ерөнхийлөгчийн эмчид нэр дэвшин нийслэлд шууд татагдан ирж түүний халамжинд сайхан хөлбөрнө.

Гэвч удалгүй харгис хэрцгий ерөнхийлөгч улс орноо дарангуйлсаар тараа таниулж ард түмэн нь байнгын бослого тэмцэл гарган түүнийг нь цэргийн хүчээр дардаг дарангуйлагч ерөнхийлөгч болох нь харагдаж эхэлнэ. Гадаад бодлогоороо дэмжигч улс үгүй болж ганц террорист Палестинчуудтай нөхөрсөг харилцаатай үлдэнэ. Хүнээс сонсохнээ энэ ерөнхийлөгч нь бүр хүний мах иддэг байснаараа түүхэнд алдаршсан гэсэн. За тэгээд Николас хэрэг бишдэж буйг нэлээд хожим ойлгон зугатан нутаг буцлаа гэж шийдтэл аль хэдийний оройтсон байна. Пасспортных нь оронд Угандагийн пасспорт хийсэн байхыг олоод үнэхээр хүчинд автсанаа бүрэн ойлгоно. Ганцаардмал байдалтай дарангуйлагчид дотны хүн гэж үзэж байсан Николасын хувиралт таалагдахгүй. Энэ үед Николаст хааны 3 дах хатанг нь жирэмсэн болгосон бөгөөд тэр нь мэдэгдэж хүүхнийг үнэн аймшгийн шийтгэсэнг (бичихээс эвгүймаа) олж харна. За тэгээд эдлэх ёсгүй эрхээ эдэлснийхээ шанд ч гэх үү, өөрийн мэдэхгүй орчиндоо ороод хэтэрхий гэнэн байсныхаа гэхүү горыг нь өөрийн биеээр тамлагдаж мэдрээд харин мэргэжил нэг Уганда эмчийн ачаар арайхийн мултран гарна.

Ерөнхийлөгчийн дүрд тоглосон жүжигчин Forest Whitaker энэхүү дүрээрээ Оскарын гол дүрийн шагнал авсан байна.

No comments:

Post a Comment