Saturday, January 8, 2011

The Terms of Endearment (1983)

The Terms of Endearment (1983)
2009-04-29 19:55:48

Хүлээлт, үзсэний дараах сэтгэгдэл хоёр эрс тэс байв. Киног үзэхдээ нүүрний их л олон хувирал гаргалаа. Инээлээ, гайхлаа, жигшлээ, уурлалаа, уйллаа, баярлалаа, толгойгоо зөв гэж дохилоо. Тоглосон бараг бүх жүжигчид нь (Shirley McLaine, Debra Winger, Jack Nicholson, John Lithgow) Oscar-т дэвшиж. Mean ээж, ээжээсээ шал эсрэг охин, тэгснээ хоёул хамгийн сайн найзууд, дээр нь Jack Nickolson. Jack Nickolson нэг гоонь эрийн дүрд маш эртнээс тоглож эхэлсийн байна. Киноны ая бас их таалагдсан.

Олон гоё яриагаар, үйл явдлаар дүүрэн. Ээж нь анх хөрш одон орон судлаач, биеэ тоосон, хүүхэнсэг, тавьтаргүй аашт Jack-ийн хоолны урилгаас татгалзана. Тэр хамт хооллоё гэхдээ чам шиг өөрийн насны хөгшин эмэгтэйтэй болзож байгаагүй байна гэнэ. Тэгээд ээж мэдээж хөгшин ч өөрөө олон залуу тойруулсан гоё эмэгтэй тул уурлаад мэдээж татгалзана. Тэгээд хэдэн жилийн дараа гэнэт үүдэн дээр нь чиний урилга хэвээрээ юу гэнэ. Ээж бас өөрөө аягүй зүгээргүй. Юм нь болохгүй үед дандаа туфлээ тайлаад барьчихна. Бас хөгийн хүн хөгийнөөрөө л дуусхым даа. Хүүхэн эцсийн амьсгал хураахад хөгийн нөхөр нь удахгүй үхэх нь гэж мэдээд сахиад сууж байхдаа унтаж л байгаан бишүү.

Дараа дараагийн олон киноны эх болсон кино юм шигээ. Хамгийн сүүлд хэзээ ингэтэл уйлснаа санахгүй байна. Дараа нь бүүр хоолой зангирч үзсээр байгаад дараа нь хэсэг зуур хоолойны булчин хөндүүрлэлээ шд. 5 гээд үнэллээ.

Энэ их хэлсэн үг их таалагдав.

Гоё жүжигчин шүү.



1-2 жилийн дараа дахин үзнээ.

No comments:

Post a Comment