Saturday, January 8, 2011

Аз Ойрхон (Монгол, 2010)

Аз Ойрхон (Монгол, 2010)
2010-04-20 20:50:47

Ерөнхийдөө дажгүй шүү. Нэг шинэ төвшингөөр ахиулсан ч юм шиг. Нээх улаан цайм алдаа дутагдал их байдаг бол харьцангуй тийм өө сэвгүй байна. Киноны юу нь татав аа гэхээр яг л бидний амьдарч буй байдлыг сонирхолтойгоор өгүүлж чадсанд байна. Манай нийгмийн толь гэж болохоор. За тэгээд Монгол кинонууд маань нэг барааныг үзүүлбэл бүр явцуураад, бүр эмзэг болгож харагдуулаад байдаг бол энэ кино нэг муухайг үзүүлээд, бас хажуугаар нь инээлгээд бас романтик зөөлөн хэсэг гээд сайнтай муутай тэнцвэртэй нь оруулсан байх юм.

Яг л нэг амьдрал дээр байдаг дүрүүд. Мянганбаяр шиг баян эр, түүнийг саагч төрийн ажилтан, баян эрээр тэтгүүлэгч оюутан охин, найз хүүхэн, биеийн тамирын багш, нохой хочит атаман хүү, хип хоп хамтлагийнхан гээд ер нь бүх л боломжит дүрүүдийг оруулж. Үйл явдлын дараалал, үзүүлж байгаа байдлаар GUy Ritchie -гийн Lock, Stock, and Two smoking Barrel гэдэг киног санагдуулж байлаа. Эхний хэсэгтээ жаахан ойлгомжгүй юм шиг хэрнээ дараа нь үйл явлын тайлал нь эхний үзэгдлүүдийг ойлгомжтой болгож тайлбарлаж ирэхээр харин хөөрхөн ч хийциймуу гэж бодоод амжсан. Бас замбараагүй болуул болийшд.

Жаахан шүүмжилье гэвэл зохиолд ер нь шинэ, өвөрмөгц юм байхгүй. Байдаг л нэг хотынхны хамгийн идэвхитэй амьдралтай хүмүүсийн байдлыг харуулна. Гэхдээ энэн шиг чимэг тохиргоо нь тааруулж аятайхан харуулсан нь цөөхөн учраас "Болжийнаа" гэмээр байна. Би чамд хайртайгаас нээрэн дээр санагдсаан. Гол дүрд их гого охин тоглуулсан байна лээ.

Сайн дүр тодорч харагдсан дүрүүд гэвэл Эрдэнэбилэг, X Box, найз хүүхэн, атаман хүү, биеийн тамирын багш. Муу нь гол дүрийн охин, нөгөө хамтлагын хошин шог гишүүн, BAT өөрөө, түүний нарийн бичиг нар байлаа. Нээрээ нүцгэн хүмүүс сэкс хийж байгаа хэсэг, нохойн тулааны хэсэг гээд жаахан хүүхдүүдэд үзүүүлэхэд эвгүй хэсгүүд харагдсышүү. +14 ч гэдгиймүү.

No comments:

Post a Comment