Saturday, January 8, 2011

A christmas story (USA 1983)

A christmas story (USA 1983)
2009-12-27 20:52:47

5+ Америктаа крисмасийн тухай сонгодог гэгддэг кино юм. Өмнө нь хамгийн гэсэн кинонуудыг нэтээр судалж байхад нэр нь их гараад байсан болохоор үзхийн сан гээд боджийтал ёстой санамсаргүй байдлаар UBS ээр гарч байхтай таарч үзлээ. Үнэхээр гоё, зарим нэг хэсэг хэтэрхий гоё санагдсан тул нулимс гармаар санагдсан. Жишээ нь Ральф хүү нөгөө крисмасаар авах бууныхаа талаар зохион бичлэг бичээд лаг A++++ авч байна гээд зүүдлээд байсан чинь C+ авцан урамгүй явжийтал нь дандаа дээрэлхэж байдаг шар нүдэт жаал шоглох гэхээр нь эхлээд бараг гар хүрээгүй байхад нь өмнөх бухимдал нь задраад уйлах гэж байснаа гэнэт уур болж хувираад энгийн үедээ ухаангүй айдаг хүүхдээ дээр нь гарчаагаад улаан галзуу амьтан нам зоддог. Ээж нь ирж салгатал өөрөө зогсож чадахгүй. Ээж нь салгаад авангуут аймаар гомдолтой уйлдаг, дараа нь гэртээ орж ирээд уйлсаар л байдаг. Яг энэ байдлыг аймаар ойлгосоон би. Хүн зодчоод өөрөө уйлдаг тэр байдлыг. Дараа нь ээж нь орой аавд нь зодолдсоныг нь хэлээд Би ёстой алуулна даа гээд аяагүй сэтгэлийн дарамттай байтал ээж нь хөөрхөн аргалаад өнгөрсөнд хүү маш ихээр баярлаж ээж бид хоёр энэ явдлаас хойш улам дотно болсон юм даа гэдэг. Бас нэг гоё хэсэг бол дүүг нь гадаа гаргахдаа ээж нь хэрхэн дулаалдаг хэсэг. Хоёр гараа биедээ наалдуулж чадахааргүй зузаан баглуулчихна, ахынхаа араас нь дандаа хоцорч дагаж явдаг, дээшээ хараад уначуул өөрөө босч чадахгүй гээл. Яг миний бага.

За тэгээд дэлгүүрт Санта-тай уулздаг хэсэг, дүү нь ахыгаа алуулна даа гэж өмнөөс нь өрөвдөж байгаа хэсэг, аавынх нь сюрприз, найз нь төмрөнд хэлээ наалдуулдаг хэсэг, аавдаа дугуй солиход нь туслах гэж байгаад гай болдог хэсэг, хараагаад шийтгүүлдэг хэсэг гээд үнэхээр гоё хэсгүүд эргэн санагдаж байна. Хүнийг баярлуулж, сэтгэлийг нь хөдөлгөмөөр, мартсан зүйлийг нь эргэн сануулмаар үнэхээр гоё кино байна. Заавал үзээрэй.

No comments:

Post a Comment