Saturday, January 8, 2011

The Last Chance Harvey (2009)

The Last Chance Harvey (2009)
2009-04-27 02:33:44
Joel Hopkins найруулж сайн танил Dustin Hoffman (Rain Man, Tootsie, Kramer vs Kramer...), Emma Thompson (Love Actually, Sense and Sensibility, Nanny McPhee) нар гол дүрд нь тогложээ. Ерөнхийдөө энэ хоёр жүжигчин л киног аварч. Түүнээс нээх утга санааны хувьд онц биш, сонирхолтой үйл явдалгүй санагдлаа. Нэг л өдөр чи өөрийгаа хөгширсөн, хамтран ажиллагчиддаа тэрбайтугай төрсөн хүүхэддээ ч чухал бус нэгэн болсноо нэг дор голдоо ортол мэдэрвэл яаахав. Dustin Hoffman нас нь хэвийсэн рекламны арын ая зохиогч бөгөөд ажил нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, төрсөн ганц охиныхоо хуриман дээр хойд ааваас нь дорд үзэгдэж амьдрал нь гэж авах юмгүй болчоод явж байхдаа мөн бүтэлгүй болзооны дараа хямарсан Emma Thompson-той танилцаж бие биендээ шинэ амьдралын гэрэл гэгээ авчирч байгаа тухай кино. Emma Thompson энэ дүрд гэхдээ нэг д тохироогүй байх шиг санагдаад байсан.

No comments:

Post a Comment