Saturday, January 8, 2011

Departures (Japan 2008)

Departures (Japan 2008)
2010-08-11 18:07:10

Япончуудын амьдрал ахуй, соёл их сонин. Багаар хачин их мундаг ажиллаж чаддаг хэрнээ хувийн амьдрал дээрээ тулаад ирэхлээрээ их ганцаардмал дотогшоо юм шиг. Хөгжимчин залуу яаж яваад нас барагчдын ясыг баригч болсон нь их хөгжилтэй эхлэл, гэхдээ эхлээд мэдээж өндөр цалинд нь болдог хэдий ч дараанаас нь илүү утга учрыг нь бодолцон энэ мэргэжлийг сонгоно. Үүнд боссынх нь ажилдаа өндөр мэргэжлийн төвшинд ханддаг хандлага нөлөөлнө. Эхнэрийг бол нээх тоохгүй, хаячих л гэж байна лээ.

Departed гэдгийг Departure гэж ханзийг нь алдаад сонины зар дээр гаргаснаас болж аялал жуулчлалын компани гэж ойлгоод хөглөнө. Хүнд нэг цаанаасаа заасан хувь тавилан байдаг гэдгийг өгүүлээд байх шиг. Үхэл гэдэг аймаар зүйл биш, нэгээс нөгөө рүү шилжих шилжилт юм гэжийлээ.

Япон киноны уянгын пауз ихтэй зөөлөн өнгө аяс, нэг хавчуурга болсон чулуун захианы түүх, ер нь л залуугийн энэ ажилд дурлаад байгаа байдал зэрэг нь төгсгөлийг таахад хялбар болгосон зэрэг нь киног удаан хэмнэлтэй, илүү уянгын болгож байх шиг санагдсан. Аятайхан ч Оскар авахад арай л болоогүй санагдсан гээд хэлчихүү. Өрсөлдөгчид нь маш хүчтэй гүн утгатай кинонууд байсан шүү дээ.

юутүүб дээрээс үзэж болжийлээ.

No comments:

Post a Comment