Saturday, January 8, 2011

Elephant man (USA 1980)

Elephant man (USA 1980)
2010-08-29 22:10:29

David Lynch ийн уламжлалт аргатай ойр хийсэн 2 киноны нэг гэж хаа нэгтээгээс уншсан юм байна. Кино эхлээд л тэнэг санагдахаар нь битгий хаяарай. Заан гараад л, хүүхэн орилоод л хачин санагдаж магад. Энэний тухай тайлбар нь кинон дунд Жон Мэррикийн ярианд гарна. Кино цаашлах тусам улам салахааргүй сайхан болно. Хүн өөрийн ойлгохгүй зүйлсийг л сөргөөр хүлээж авдаг гэдгийг харуулж байх шиг. A Christmas Story-г санагдуулсан. Хүний зан ааш, ямар нэг өгөгдсөн нөхцөлд гаргадаг сэтгэлийн хөдөлгөөн зэргийг тултал харуулсан. Хүн зовж явахад бяцхан жаал хүртэл зовлон болж дөнгөнө.

Кино бол зүгээр нэг хүнийг урод төрхтэй болгодог өвчтэй хүний тухай биш юм аа. Хүний янз бүр мөн чанаруудын тухай юм. Зарим хүмүүс өөрт нь таарсан өөрийг нь зүлгэсэн юм шиг болгодог орчинд орвол тэр хүнээс гайхамшигтай чанарууд, авъяас гарч ирнэ.

No comments:

Post a Comment